Танд ямар өнгийн чулуу ээлтэй вэ?
Танд ямар өнгийн чулуу ээлтэй вэ?
2021-01-09 08:48
Энэ сард төрөгсөд Анар чулуун эдлэлийг хэрэглэх нь тохиромжтой. Анар үнэтэй учраас орлуулах хагас үнэт ба өнгөт эрдэнийн чулуугаар цэнхэр мандлыг сонгож болно. Дээрх чулуу нь цус алдалтаас сэргийлж, өөдрөг үзэлтэй байлган, хар муу санаа, урвалтаас сэргийлнэ.Гол үнэт эдлэл нь Нил эрдэнэ чулуу. Орлуулах хагас үнэт ба эрдэнийн чулуу нь циркон юм. Та хэрвээ согтууруулах ундаа хүртэх дуртай бол Нил эрдэнэ, циркон нь таныг хэт согтохоос хамгаалж чадна. Дээрх чулууг биедээ авч явснаас адтай дурлалыг авчирч, сэтгэл санааг тань тайвшруулдаг.Хэрэглэх үнэт эдлэл нь Усан биндэръяа чулуу. Манаар ч орлуулж болно. Эдгээр нь усны аюулаас эзнээ хамгаалдаг. Ялангуяа залуу гэр бүлд байвал тун сайн гэдэг.Энэ сарынханд очир алмаз тун сайн зохидог. Гэвч очир алмаз нь маш үнэтэй л дээ. Тиймээс оронд нь болорыг хэрэглээд үзээрэй. Чулууны нөлөөлөх нөлөөлөл нь гайхалтай үр дүнтэй байдаг. Яагаад гэвэл хорон муу санаа, хар хэл ам, муу санаат хүнээс хамгаалж, аз жаргал авчирдаг.Хэрэглэх гол үнэт чулуу нь Маргад эрдэнэ юм. Маргад нь эрүүл энх, урт насыг бэлэгэдэж, итгэл найдварыг авчирдаг. Маргадыг гартаамаар ч мөн орлуулж болно.Александр гэдэг үнэт чулууг манайхан хувилгаан эрдэнэ гэж ихэвчлэн нэрлэдэг. Александр шигтгээтэй ээмэг, бөгжийг манай бүсгүйчүүд ихэвчлэн хэрэглэх дуртай байдаг. Хувилгаан эрдэнэ гэдэг чулуунд сувд, маргад ордог. Мөн саран чулуугаар орлуулж болно. Сайн тал нь халдварт өвчнөөс сэргийлэн, цусыгцэвэршүүлж, муу зүүднээс хамгаалан, цөсний үйл ажиллагааг сайжруулдаг.Хэрэглэх гол үнэт чулуу нь Ruby. Монголоор бадмаараг гэсэн үг. Мөн сувдыг ч хэрэглэж болно. Хэрвээ боломжгүй бол оюугаар орлуулж болно. Эдгээр үнэт эдлэл хатан зоригийн бэлгэдэл юм. Таныг хуурамч найз нөхөд, хараалаас хамгаална.Хризолит хэмээх үнэт чулууг байгаль танд зориулж бүтээжээ. Peridot гэж гадаадынхан нэрлэдэг. Орлуулах хагас үнэт буюу өнгөт эрдэнийн чулуу нь мана юм. Эдгээр чулуу нь оюун уханыг хөгжүүлж, холын аяныг ивээдэг ажээ. Мөн эд юмсыг тань хулгай дээрэм, гэнэтийн аюулаас хамгаалдаг байна.Индранил гэхээр манайхан сайн мэддэг. Тэгвэл энэ сард төрсен хүмүүст дээрх чулуу ивээлтэй байдаг. Мөн номин, биндэръяг ч хэрэглэж болно. Эдгээр нь бясалгалын чулуу хэмээн хүндлэгддэг. Учир нь ой ухааныг бэхжүүлж, арьсны өвчнийг эмчилдэг гайхалтай үйлчилгээтэй ажээ.Opal-ыг монголоор гэрэлтчимэд гэдэг. Галтмар чулуугаар ч орлуулж хэрглэж болдог бөгөөд эдгээрийг итгэл найдварын чулуу ч гэж нэрлэдэг. Солонгын долоон өнгийг гаргадаг, зүрхний өвчнийг анагааж, оюун санааны системийгхамгаалж, тайвшруулдаг.Молор эрдэнэ нэртэй чулууг энэ сард төрсен хүмүүс хэрэглэвэл маш их ээлтэй ажээ. Молор эрдэнийг барын нүд, муурын нүд гэсэн чулуунуудаар ч орлуулж болно. Үр дүн нь баяр баясгалангийн чулуу учраас нас уртасгаж, оюун санаааны систем болон элгийг хамгаалдаг байна.Хэрэглэх гол үнэт чулуу нь Циркон гэж заажээ. Циркон нь маш ховор бас их үнэтэй чулуу. Тиймээс оюугаар орлуулж болно. Оюун ухаан, ой тогтоолтыг сайжруулж, аян замд ч явахдаа зүүвэл бүхий л үйлсийг бүтээж, аюулаас хамгаалдаг байна.